Ё.Отгонбаярт мөнгө байхгүй гэнэ
2013/06/06
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгыг Улсын мөрдөн байцаах газраас шалгаж эхэлсэн талаар Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр мэдээлсэн. ЦЕГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, Цагдаагийн хурандаа Т.Сайнжаргал “Иргэн О.Эрдэнэсолонго гэгч нь нэрийн дансаар “Зоос” банк, “Голомт” банк, Худалдаа хөгжлийн банкаар 2009-2013 оны хооронд 13,9 тэрбум төгрөг, 323 сая ам.долларыг  байршуулан угаасан байж болзошгүй гэмт үйлдлийг Улсын мөрдөн байцаах газар шалгаж эхэллээ” хэмээсэн билээ. Энэ мэдээллийн дагуу жиргээчид Ё.Отгонбаяр гишүүнд хандаж үнэн эсэхийг асууж байсан юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр өөрийн твиттер хуудсаараа албан ёсны байр сууриа илэрхийллээ. Тэрээр твиттер хуудаснаа “Жиргээчдээ. Би хөдөө явж байгаад сая утас холбогдлоо. Та нараас илүү мэдээлэлгүй байна. Мэдэж байгаад бичнэ. Ямарч байсан дуулаагүй мөнгө байна. Ийм мөнгө надад байхгүй гэдгийг баттай хэлье” хэмээн жиргэжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • Bayrtsogt haana bnaa.adilhan ni yum bna. hun bur erh tegsh bhaa
    2013 оны 06 сарын 11 | Хариулах
Сонин хачин