Ё.Отгонбаярын эхнэрийг баривчиллаа
2013/06/05
Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд асан, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгыг УМБГ-аас өнөөдөр цагдан хорьжээ. Эрхэм гишүүний эхнэр  Зоос, Голомт, Худалдаа хөгжлийн банкин дахь дансаар 2009-2013 оны хооронд нийтдээ 323 сая ам.доллар, 13.9 тэрбум төгрөг байршуулжээ. Ийнхүү их хэмжээний мөнгө байршуулсан учраас  мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн байна.
Иргэн О.Эрдэнэсолонго нь "Sky" их дэлгүүрийн хувьцааны дөрвөн хувийг эзэмшдэгээс өөр санхүүгийн эх үүсвэргүй гэнэ. Гэтэл ийм их мөнгийг дансаар дамжуулсан нь мөнгө угаасан гэх хардлагын үндэслэл болсон бололтой.
 Мөнгө угаах болон эдийн засгийн далд гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор ЦЕГ-ын даргын тушаалаар Эрүүгийн цагдаагийн газар, УМБГ-аас хамтарсан Ажлын хэсэг байгуулсан байна. Энэ хүрээнд О.Эрдэнэсолонгын дансаар их хэмжээний мөнгө дамжсан болохыг илрүүлжээ.
 
Сэтгүүлч. С.ДОРЖ
Эх сурвалж: WWW.ZONE.MN


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин