
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид өөрсдийн пиар мэдээллээ телевизүүдээр өдөр шөнө, өглөө оройгүй цацаж байгаа билээ. Тэгвэл өчигдөр хэд хэдэн сувгаар Ц.Элбэгдоржийн захиалгат нэвтрүүлэг гарч нилээд олон зүйлийн талаар ярилцсан.
Нэр дэвшигчийн хэлж буйгаар 17 тэрбумын асуудалд унасан Н.Алтанхуягийг яаралтай арга хэмжээ авахыг аль эртнээс сануулсан гэнэ. Харамсалтай нь, Ерөнхий сайд маань юу ч болоогүй мэт сууж байгаа бололтой. Түүнчлэн гадаад дахь дансаа мэддэггүй “мартамхай” Ц.Баярцогтыг ч УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах ёстойг тэр дуулгалаа. Энэ талаар ч эрхэм түшээд өөрт нь хэлсэн аж. Мөн л Н.Алтанхуягийн адилаар Ц.Баярцогт гүрийж байгаа юм байх. Юутай ч Ц.Элбэгдорж хүний өөрийн гэлтгүй хэдэн нөхрийг шүүмжилж, хуулийн дагуу ажиллахыг сануулж байгаагаа дуулгасанд иргэд ихээхэн талархаж байгаа болов уу. Шударга байх нь юу юунаас эрхэм хойно. Ямар ч байсан АН-ын ангийн нөхөд нь өмөөрч, өмөлзөж улаан цээжээрээ хамгаалж байгаа болохоос Н.Алтанхуяг, Ц.Баярцогт нарт хариуцлага хүлээлгэхийг төрийн тэргүүнээс эхлээд түмэн олон хүсч буйг энд уламжлая.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна