
Өдгөөгөөс 20 жилийн тэртээ улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсан “Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэж хэлсэн байдаг. Тэгвэл улс төр, нийгмийн үл таних зүтгэлтэн С.Молор-Эрдэнэ хэмээх эр “Би Монгол хүний саруул ухааныг шаардана” гэж тэнхээ мэдэн хашигарлаа. Тэрээр “Монгол орныг маш хариуцлагатай ерөнхийлөгчийн сонгууль хүлээж байна. Бид урьд өмнө байгаагүй том дампуурлын өмнө тулж иржээ. Энэ дампуурлын зарим эзэд бол морь уяачид, бөхчүүд, мухар сүсэгтэнгүүд, ёс суртахуунгүй эмэгтэйчүүд. Эднээс улстөрийг цэвэрлэж авах тэр цаг ирсэн гэдгийг ухаарах хэрэгтэй. Дампуурал ихсэх биш харин багасах учиртай. Одоо л ёстой саруул ухаан гэж байдаг бол Монголчууд түүнийгээ гаргаарай. Өнөөдөр тэр саруул ухаанд итгээд орхих биш харин түүнийг шаардаж байна. Би Монгол хүний саруул ухааныг шаардана” гэжээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна