Хуяг сайдын хуримын зар
2013/05/31
17 тэрбумын асуудалд ороогдож, сайдын сэнтийдээ орших, эс оршихдоо тулаад буй Н.Алтанхуяг ууган охиноо айлын хүн болгож, өрх тусгаарлуулах гэж буй. Ерөнхий сайдын зангараг зааж, сүр хүчийг харуулах хурим найраа ирэх зургадугаар сарын 3-ны билэгт сайн өдөр “Sky resort”-д хийхээр товлосон сурагтай.
Төрийн хамгаалалтан дор түмний нүд чихнээс нууцхан наргих түүний найранд төрийн томчуудаас эхлээд урлаг соёл, спортын алдартнууд уригдаад байгаа гэнэ лээ. Н.Алтанхуяг сайдын том охин А.Нармандах  М.Алтанцогт хэмээх залуутай гэрлэж байгаа аж. Тэд А.Уянга хэмээх бяцхан охинтой.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин