
Чингэлтэй дүүргийн шүүхээс УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг УИХ-ын гишүүн, ҮХАА-н сайд Х.Баттулгаас уучлалт гуйх ёстой гэсэн шийдвэр гаргасныг Нийслэлийн шүүх өчигдөр баталсан байна.
Ц.Нямдорж өнгөрсөн оны дөрөвдүгээр сард ХЗДХ-ийн сайд байхдаа хэвлэлийн бага хурал зарлаж, Х.Баттулгыг төмөр зам байгуулах нууц гэрээ байгуулсан хэмээн мэдээлсэн юм. Х.Баттулга энэхүү мэдээллийг гүтгэлэг хэмээгээд нэр төрөө сэргээлгэхээр Чингэлтэй дүүргийн шүүхэд хандсан.
Дээрх маргаан шийдвэрлэгдэхгүй жил гаруй сунжирч, жанхуурсаны эцэст Чингэлтэй дүүргийн шүүх Ц.Нямдоржийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр уучлалт гуйхыг анхан шатны шүүхээс даалгасан юм.
Чингэлтэй, Хан-Уул дүүргийн шүүх тус бүр нэг удаа, Нийслэлийн шүүх хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг Х.Баттулгаас уучлал гуйх шийдвэр гаргажээ.
Харин энэ шийдвэрийг Ц.Нямдорж эсэргүүцэж, давж заалдсан бөгөөд өчигдөр хэргийг дахин хянан хэлэлцээд Ц.Нямдоржийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр уучлалт гуйх шийдвэрийг нь хэвээр үлдээжээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна