Миний гар бохир, миний нэр бохир... Гэхдээ би юм хийж бохирдуулсан
2013/05/30
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа эрхмүүдийн сурталчилгаа энэ тэрдээ ашиглаж буй үг бүхэн цаанаа утга агуулгатай байдаг. Улс төрийн ууган намаар овоглож улс эх орнынхоо төрийн жолоог атгахаар “дэвж, шавж” буй Б.Бат-Эрдэнэ гишүүний хэлсэн үг их учир жанцантай гэнэ. Тэрээр сонгуулийн сурталчилгаа эхлэх үед  “Миний гар цэвэр, миний нэр цэвэр, миний сэтгэл цэвэр” хэмээн тэнхээ мэдэн хашгирч байсан.
Мэдээж хөгжөөн дэмжигчид нь маш сайхнаар хүлээн авсан ч зарим иргэдэд энэ үг огтоосоо ч таалагдаагүй аж.  Ямар сайндаа л “Юу ч хийгээгүй хүний гар цэвэр байхаас яах вэ” хэмээн хошигнож байхав. Тэгтэл элдэв юмыг дэвэргэж сэтгэхдээ сүрхий Монгол түмэн маань юм хийгээгүй хүний гар, бие, сэтгэл нь цэвэр байдаг хэмээн бодох болсноор өнөөх Н.Энхбаяр шиг ажил хийж гараа бохирдуулсан “мундаг” хүнгүй болов. Нээрээ ч бодоод байсан чинь хүний гар хэр их юм хийж, бүтээсэн гэдгээс нь шалтгаалж бохирддог байж магадгүй юм.  Хэрэв тийм бол Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат, Н.Багабанди, Ц.Элбэгдорж нараас  хамаагүй их зүйл хийснээрээ Н.Энхбаяр эксийн маань гар нь их бохирдож, өдгөөгийн үр дүнд хүрээд байгаа байх шүү.  Эрт  хэлэхгүй дээ Б.Бат-Эрдэнэ аварга минь эмнэлэгт орохоос нь өмнө Н.Энхбаярыг суллуулчих байж...


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин