О.Чулуунбат амь орохдоо...

Олон хоног сар өдрүүдээр огт сураггүй байсан О.Чулуунбат амь орж, олны өмнө гарахдаа “олуулаа” хэмээх АН-ын уриа тунхаг болсон үгийг хэрэглэсэн нь олныг гайхшруулж байв. Нохой жил болохоор л “ороо” нь ордог ноён дэд сайд намын нөхөр, Ерөнхийлөгчид аз үзэгч Нацагийн Удвалыг балиашиглаж ийн хэлжээ. “Монголын улс төрд энэрэнгүй сэтгэл, шударга ёс дутаж байгааг та бүхэн сүүлийн хоёр жилийн хугацаанд өрнөсөн үйл явц, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай харсан байх. Тэгвэл МАХН энэ удаа Монголын эмэгтэй улс төрчдөөс лидерийг нь сонгож, төрийн тэргүүний сонгуульд нэрийг нь дэвшүүллээ. МАХН-ын хувьд Нацагийн Удвалыг эхийн сэтгэл, энэрэнгүй сэтгэлээр ард түмэндээ хандаж чадах эмэгтэй улстөрч гэж олуулаа үзсэн. Хоёрдугаарт, эмэгтэй хүн хариуцлагатай байдаг. Энэ чанараас гадна нэр дэвшигч Н.Удвал эрдэмтэй, боловсролтой, чадвартай. Энэ шаардлагыг хангасан топ улстөрч юм. Хэцүү үед намаа удирдаж ялалтад хүргэсэн гэдгийг ч давхар хэлмээр байна. Тухайн үед Н.Энхбаяр дарга байсан. Одоо намын дарга хүнд байдалд байгаа бид бүхэн мэдэж байгаа. Энэ үед ч Н.Удвал намын даргын үйл хэргийг нэр төртэйгээр үргэлжлүүлж байна. Тиймээс бид түүнд итгэж байна. Нэр дэвшигч Н.Удвал өнөөдөр Млнголын хамгийн хүнд салбарыг удирдаж яваа эмч хүн. Салбараа эрүүлжүүлэхээс эхлэн олон ажлыг зэрэгцүүлсэн хүн. Үүний нэгэн адил улс орноо эрүүлжүүлж эмчилж авч, явж чадна гэж журмын нөхөд бид үзэж байна”
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна