
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал “АСА” циркт Ард түмний Их хуралдайг зохион байгуулсан. Энэ үеэр Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан, МАХН-ын дарга Н.Энхбаярын аав Намбар үг хэлсэн билээ. Тэгвэл түүний хэлсэн үгийг та бүхэнд хүргэе.
“Ард түмнээр овоглосон Их хуралдайд би анх удаа оролцлоо. Эх орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн шударга иргэдийн төлөөлөгчид хуран цугларч, чуулдаг юм байна. Та нөхдийн шударга дуу хоолой цуурайтуулсан чуулгаар үнэнхүү бахархаж байна. Бид, манай гэр бүлийнхэн санаа зовж, сэтгэлийн эмзэглэлтэй байгаа хэдий ч та нөхдийн энэ бадрангуй үйл явдлыг хараад жирийн ард иргэд шулуун, шударга сэтгэлийн тэнхээтэйг сайтар мэдэрлээ. Би эмч хүн. Цагаан нөмрөгтнүүдийн манлайлагч Н.Удвал доктор цайлган цагаан сэтгэлт монголчуудын тэргүүний төлөө нэр дэвшиж байгаад талархаж байна. Шударга үйлстний төлөөлөгчид болсон та нөхдөд амжилт бүтээл, аз хийморь хүсэн ерөөе. Хүмүүнд эрүүл мэндээс илүү үнэтэй зүйл үгүй билээ. Эрүүл мэндийн дайчин төлөөлөгч Н.Удвал доктортоо амжилт хүсье” гэлээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна