Н.Удвалын урьдчилсан ялагдал
2013/05/27
Ерөнхийлөгчийн бариа ойртож Б.Бат-Эрдэнэ, Ц.Элбэгдорж нар өөрийн хувийн цахим хуудсаа ажлуулж, сурталчилгааныхаа мэдээллийг цаг тутам олон нийтэд хүргэж буй бол Н.Удвалын хувьд харин нам гүмхэн сууна. Үүнийг олон нийт өөр өөрийнхөөрөө тайлбарлаж, тайлж байгаа бөгөөд МАХН-ын албан ёсны цахим хуудаст түүнтэй холбоотой мэдээлэл тавигдахгүй байгаа нь намынх нь зүгээс түүнийг тун бага дэмжиж байгаа, мөн Н.Удвал МАН-аас нэр дэвшигчийн саналыг хуваах төлөвлөгөөтэй болохоор төсөвөө хэмнэж буй гэх. Одоогийн байдлаар зөвхөн цахим ертөнцөд л гэхэд АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж твиттер хуудастаа 60 мянга шахам хүнийг дагуулж буй бол, МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ саяхан нээсэн ч твиттертээ 8000 гаруй дагагчтай яваа юм. Харин МАХН-ын нэр дэвшигч Н.Удвалыг 300 хүрэхгүй хүн дагаж буй аж.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин