
АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Цахиагийн Элбэгдоржийн үнэнч балиашигуудын нэг бол ардчилалын төлөөх үйл хэрэгт мөр зэрэгцэн зүтгэж ирсэн УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж. Тэрээр нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд эх орноо горойлон хамт явж байгаа бөгөөд очсон газар бүхнээ доорх үгсийг гол “зэвсэгээ” болгон хэрэглэж байгаа гэнэ. Ингээд Гончиг гишүүний гоёмсог үгс буюу Элбэгээ дүүдээ зориулсан түүний аффоризмуудыг та бүхэнд хэсэгчлэн хүргэе.
“Ц.Элбэгдорж бол энэ цаг үеийн зөвшилцөл, хэлцэл, ойлголцлын эцэг мөн”
“Ц.Элбэгдорж бол түмэн олныхоо төлөө сэтгэлээ чилээдэг хүн”
Ц.Элбэгдоржтой өнгөрсөн 24 жилийн турш мөр зэрэгцэн ажиллаж, ардчиллыг бэхжүүлэхийн төлөө зүтгэж ирлээ.
“Ц.Элбэгдорж гадаадын ямар ч удирдагчийн хажууд нүүр улайхааргүй боловсролтой эн зэрэгцэхүйц Ерөнхийлөгч”
“Ц.Элбэгдорж хүний өөрийн олон үрсийг асран тэтгэж, өсгөн хүмүүжүүлж, гарыг нь ганзганд хөлийг нь дөрөөнд хүргэж ирсэн хүнлэг, энэрэнгүй, бас ард түмнийхээ дунд байж чаддаг хүн”
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна