Уг нь “шоу”-даагүй л юм даа
2013/05/20
Муухан хошин шогийн жүжиг үзэж байхаар УИХ-ын чуулганы хуралдаанд суух нь хавьгүй дээр байдаг. Ядаад л мөнгө хөрөнгөтэй олны танил эрхмүүд өөр хоорондоо хэрэлдэж, муудалцах нь хөгжилтэй.  Тэгвэл саяхны чуулганы хуралдаанд Ерөнхий сайд болоод УИХ-ын гишүүн Ц.Дашдорж нар хөөрхөн хөгжилдөөд авав. Ц.Дашдорж гишүүн “Н.Алтанхуяг сайд аа, та сэтгүүлчидтэй уулзахдаа зургаан хувийн хүүтэй орон сууц шоу байсан гэж хэлж байна билээ. Та ч бас өнгөрсөн Засгийн газарт сайд байсан шүү. Дахин ийм зүйл битгий яриач” хэмээн хэрүүлийн чанартай үг шидэж эхлэх нь тэр. Үүний хариуд Ерөнхий сайд, “Зургаан хувийн хүүтэй орон сууц чинь шоу шүү дээ. Чи намайг шоу хамтарч хийсэн гэж байна. Би оролцоогүй. Битгий эмзэглээд бай” гэхчилэн хэд хэдэн жинтэйхэн үг чулуудаж орхив. Харин үнэхээр шоу байсан уу, үгүй гэж толгойгоо гашилгасаных нь Ц.Дашдорж гишүүн чив чимээгүй бодол болон суусаар үлдэв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин