АН-ыг ялахын тулд МАН нэр дэвшигчээ тат
2013/05/17
УИХ-ын гишүүний үнэмлэхээ гээж сонин хэвлэлээр нэг зарж тавьж хүчингүй болгосон эрхэм түшээ О.Баасанхүү ирэх Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар баахан юм ярьж явна. Хэдэн сарын өмнөөс л энэ сонгуульд МАХН МАН-тай хамтарна хэмээн ярьж байсан боловч тэд тэгээгүй. Тэгвэл гишүүний хэлж байгаагаар МАХН биш МАН-ынхан хамтрах санал тавьж гуйж гүйгээд сүйд байсан гэнэ. Тэрээр энэ талаар “Ардын намынхан л хамтарна гэж ярьсан байх. Тэд л битгий нэр дэвшүүлээч гэж ярьсан шүү дээ. Яагаад МАН-аас нэр дэвшигч МАХН-ын нэр дэвшигчийн саналаас хуваалцаж болохгүй гэж. МАН үнэхээр АН-ын Ерөнхийлөгчийг яллахгүй гэж санаа зовж байгаа юм бол өөрийнхөө нэр дэвшигчийн нэрийг татуулж болно шүү дээ. Тэгээд МАХН гэсэн ууган “малгай”-н доороо ороод хамтдаа яв л даа” хэмээсэн. Харин Н.Удвал сайдыг Н.Энхбаярын түлхээсээр нэр дэвшсэн хэмээн ярьж байсанд тэр “Н.Энхбаяр даргын санал болгосноор нэр дэвшүүлсэн гэж ярих нь буруу л даа. Тэгж яривал миний санал болгосноор нэр дэвшүүлсэн. Жишээ нь, би намын хурал дээр Н.Удвал сайдыг санал болгосон. Үнэндээ бол манай намаас таван хүн өрсөлдсөн. Ний нуугүй хэлэхэд, УИХ-ын дэд дарга Л.Цог, Байнгын хорооны дарга Ц.Цолмон хоёрын хувьд судалгаагаар рейтинг нь муу гарсан. Шадар сайдыг өрсөлдүүлье гэхээр ёс суртахууны хувьд онцгүй харагдах гээд байсан” гэх хариулт өгсөн байна лээ. О.Баасанхүү гишүүний ярьсан баахан юмны хамгийн гол нь МАХН-ны нэр дэвшигч хэзээ ч нэрээ татахгүй.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин