Ж.Энхбаяр, Ц.Дашдорж нарыг АТГ-т өглөө
2013/05/10
УИХ-ын гишүүдэд тойрогтоо зарцуулах мөнгө хуваарилдаг.  Гэвч Говь-Алтай аймгаас сонгогдож байсан гишүүд энэ мөнгөө юунд зарцуулсан нь тодорхойгүй явсаар өнөөг хүрсэн хэмээн тус аймгийн АН-ын дарга О.Амгаланбаатар мэдээллэсэн юм. Тэрээр “УИХ-ын гишүүн Ц.Дашдорж, Ж.Энхбаяр нар 2008 оноос хойш Говь-Алтай аймгаас сонгогдсон. Хоёр гишүүн улсын төсвөөс жил бүр хуваарилсан мөнгийг хэрхэн зарцуулсанд хийсэн аудитын дүгнэлт хууль зөрчсөн баримтууд нь надад байна” хэмээсэн бөгөөд тэрээр дээрх нэр бүхий хоёр эрхмийг шалгаж өгөх хүсэлтийг АТГ-т өгөөд байгаа гэнэ.  Түүнчлэн “Ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр 10-200 сая төгрөгийг МАН-ын гишүүд, тойрон хүрээлэгчиддээ тарааж өгсөн байгаа юм. Тухайлбал, жижиг дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор 73 иргэнд 893,8 сая төгрөгийн зээл олгосноос 16 иргэнд 231,5 сая төгрөгийг эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр олгосон. Аудитын дүгнэлтээр 2009-2011 онд л гэхэд нэг тэрбум 700 сая төгрөгийн зөрчил гаргасныг тогтоосон байна. Хүнсний битүү захын барилгыг 200 сая төгрөгийн эргэн төлөх нөхцөлтэйгөөр 2009 онд олгосон. Гэтэл 2011 он гэхэд эргэн төлөхөөр гэрээ хийсэн атлаа төлөөгүй байгаа нь мөн нотлогдсон” гэх мэт маш олон баримтыг дэлгээд байгаа аж.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин