ИЗНН Ц.Элбэгдоржийг дэмжинэ
2013/05/10
Иргэний зориг ногоон намын үндэсний хороо өнөөдөр хуралдаж ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд  ямар байр суурьтай оролцохоо шийдэх юм.  Гэхдээ өмнө нь 2009 онд Ц.Элбэгдоржийг сонгуульд дэмжиж, хамтран ажиллах гэрээтэй оролцож байсан тус намынхан энэ удаа ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дэмжих саналыг Үндэсний хороонд танилцуулахаар бэлтгэж байгаа гэнэ. Хэрвээ Ерөнхийлөгчийн сонгуульд дэмжиж оролцох санал дэмжигдсэн тохиолдолд Иргэний зориг ногоон намын мөрийн хөтөлбөрөөс ямар, ямар заалтыг бодлогын хувьд дэмжүүлэх вэ гэдгээ өнөөдрийн хуралдаанаар батлах талаар тус намын дарга, УИХ-ын гишүүн С.Оюун мэдэгдлээ.  

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин