
Хэрүүлийн талбар болсон чуулганы хуралдаан хэдхэн минутын өмнө болж УИХ-ын дэд даргыг томиллоо. Угаас өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын дэд даргыг томилох асуудлыг хэлэлцэх хуваарийн дагуу тэд хэлэлцэхэд УИХ дахь МАН-ын бүлгээс Д.Сумъяабазарыг тангараг өргүүлсний дараа дэд даргын асуудлыг ярилцая хэмээсэн ч З.Энхболд хүлээж авсангүй. Ингээд гишүүд үг хэлж дууссаны дараа УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийг УИХ-ын дэд даргаар томилох байнгын хорооны тогтоолын төслөөр санал хурааж, 53,7 хувийн саналаар УИХ-ын дэд даргаар томиллоо.
Төгссөн сургууль, мэргэжил:
1970 онд Архангай аймгийн Тариат сумын 10 жилийн дунд сургууль
1975 онд Монгол Улсын Их Сургууль Математикч, математикийн багш мэргэжлээр тус тус төгссөн.
Ажилласан байдал:
1975-1988 онд Монгол Улсын Их Сургуульд багш
1988-1990 онд Шинжлэх ухааны академийн Математикийн хүрээлэнгийн захирал
1990-1992 онд Улс төрийн талаар хэлмэгдэгсдийг цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын дарга
1990-1992 онд Монгол Улсын Дэд Ерөнхийлөгч, Улсын Бага Хурлын дарга
1992-2000 онд Монголын Социал Демократ намын дарга
1992-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын дарга
2003 оноос Алтангадас ассоциацийн ерөнхийлөгч
2004-2006 онд Ардчилсан намын дарга
2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2006-2007 онд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
Гадаад хэл:
англи, орос, герман


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл (1)