
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль тун удахгүй болохтой холбоотойгоор элдэв яриа энэ тэнүүгээр хэсүүчлэх боллоо. Хамгийн сонирхолтой хүнд өрсөлдөөн үндэсний бөхийн аварга, үгээр урлахуйн мастер хоёрын дунд өрнөх нь тодорхой. Тиймдээ ч ард түмэн ам сайтай одоогийн Ерөнхийлөгчдөө өгөх үү, аварга Эрдэнэдээ өгөх үү хэмээн ихэд бодлогоширч байгаа сурагтай. Мэдээж хэнд нь хэрхэн санал өгөхийг хэлж мэдэхгүй ч энэ хоёр эрхмийн мөрийн хөтөлбөр болоод сонгууль хүртэл хэн илүү пиар хийсэн нь гарах магадлалтай. Хэн хэн нь ард түмний хэзээний танил болсон эрхмүүд учир. Тэгтэл өдгөөгийн төрийн тэргүүн аваргын эсрэг аварга хүнтэй хамтрахаар болсон шуум гарч эхэллээ. Нэгээр үгээр хэлбэл МАН-аас батламжаа гардсан, ард олны хайр хүндэтгэлийг хүлээсэн Дархан аварга Б.Бат-Эрдэнэ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсон нь Ц.Элбэгдоржийг багагүй сандаргаж байгаа гэнэ шүү. Ямартай ч төрийн тэргүүн маань “Монгол нохойн холбоо”-ны тэргүүн, даян аварга, “Олимп” дээд сургуулийн захирал А.Сүхбатыг сонгуулийн менежерээр ажиллуулахаар сэтгэл шулуудсан аж.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна