
Төрийн ордныхон төмөр нүүртэй гэдгийг Бу.Жагаа бузгай мэдэрч байгаа нэгэн. Уг нь урьд цагт УИХ-ын гишүүн хэмээгдэж, улс төрийн хэргийг шийдэлцэж, шөвөгнөж явсан энэ эрхэм хааяа ч боловч харуул хамгаалалт хачин чанга энэ ордны хаалгыг нь татах эрхтэй баймаар. Гэтэл үгүй гэнэ ээ. Өмнө нь өнөөх муу Б.Жаргалсайханыг хамгаалалтынхан хардаж сэрдээд халгаахгүй байна хэмээж байсан бол энэ удаа бүр сандал дээр суухыг нь хүртэл зөвшөөрөхгүй саарал ордны үүдэнд хэсэг саатуулсан юм байх. Учир нь өчигдөр бүхэл бүтэн Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан төрийн “үл ялиг” өндөрлөгүүдийг хүлээж сандал дээр суух гэтэл “Та ийшээ нэвтэрч, сууж болохгүй” хэмээн хөөж туугаад сүйд болсон гэнэ. Хэзээний л хэрүүлч, заргач басхүү зодоон цохиондоо гаргууд юм хойно Жагаа дарга ч мөчөөгөө өгөхгүй “чи би”-дээ тулж ширүүхэн маргаан дэгдээгээд амжжээ. Уг нь УИХ-ын гишүүн байсан хүнийг ингэж болохгүй л юм даа. Учир мэдэх нэгэнд хов хүргэхэд.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна