Ц.Элбэгдорж & Б.Бат-Эрдэнэ
2013/05/06
Тун удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд хэн хэн гэгч эрхмүүд өрсөлдөх нь тодорхой боллоо. Ерөнхийдөө МАН-аас ямар эрхэм сонгуульд өрсөлдөх нь л тодорхойгүй байсан болохоос АН бол бараг ойлгомжтой байв. Гэхдээ Ц.Элбэгдорж, Б.Бат-Эрдэнэ нар дээр нэмэгдэж бие даагчдаас С.Ганбаатар орж ирэх яриа гараад байгаа нь нууц биш юм. Түүнчлэн АН-ын фракцууд өөр хоорондоо түнжин хагарсан гэх ярианаас үүдэлтэй Х.Баттулга нэрээ дуурсгах хувилбар гараад байна. Юутай ч АН, МАН–ын талаас нэр дэвшүүлээд байгаа хоёр өрсөлдөгчийг харьцуулж харвал...


 

 

Үзүүлэлтүүд

Цахиагийн Элбэгдорж

Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ

Бага нас, боловсрол

 Ховд аймгийн Зэрэг суманд Цахиа, Хонинхүү нарын гэрт 1963 оны 3 дугаар сарын 30-нд тэдний найм дахь бөгөөд отгон хүү нь болон мэндэлжээ. Зэрэг суманд бага, дунд сургууль, 1981 онд Эрдэнэт хотод 10-р анги төгссөн. Сэтгүүлч болохыг мөрөөдсөн хүү хуваарь ирээгүйн улмаас нэг жил өнжихдөө “Эрдэнэт” үйлдвэрт засварчин, машинистаар түр ажиллаж байгаад цэрэгт татагджээ. Энэ үед цэргийн “Улаан од” сонинд шүлгээ хэвлүүлдэг байсан нь батлан хамгаалахын эрх мэдэлтнүүдийн анхаарлыг татан, шалгалт өгч, яаманд ирсэн ЗХУ-ын Цэрэг, Улс Төрийн дээд сургуулийн хоёр хуваарийн нэгийг авсан байна. Львов хот дахь Цэрэг, Улс Төрийн Их сургуулийг Элбэгдорж сэтгүүлч мэргэжилтэй, Онц дүнтэйгээр 1988 онд төгсчээ. Мөн тэрбээр Америкийн Нэгдсэн Улс (АНУ)-ын Бүүлдэр хот дахь Колорадогийн Их СургуулийнЭдийн засгийн институтыг Онц төгссөн байна. Дараа нь Элбэгдорж АНУ-ын Харвардын Их Сургуульд тус сургуулийн бүрэн тэтгэлэгтэйгээр суралцаж, Харвардын их сургуулийн Жон Кеннедигийн төр засгийн дээд сургуулийг Төрийн удирдлагын магистр зэрэгтэйгээр 2002 онд төгсчээ.

1964 оны 6 сарын 7-нд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн.Орчин үеийн үндэсний бөхийн түүхэнд наадмын хамгийн олон түрүү авсан үндэсний бөхийн дархан аварга, бөхийн хэд хэдэн төрлөөр амжилттай барилдсан гавъяат тамирчинулс төрч юм. Хөдөлмөрийн баатар цолтой.

Улс төрийн туршлага

Тэрээр анхны ардчилсан хөдөлгөөний партизануудын нэг болж амь биеэ хайрлалгүй, хүмүүсийг зохион байгуулж, жагсаал цуглаан хийж, Монголын төр засгийн коммунист дэглэмийг цус урсгалгүйгээр 1989 онд төгсгөл болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн. Ардын Их Хурлын депутатаас эхэлж нийт гурван удаа УИХ-ын гишүүнээр 1990-2000 онд ажилласан байна. Тэрбээр хүний эрх, aрдчилал, эрх чөлөөг тунхаглан баталгаажуулсан Монгол Улсын шинэ Yндсэн Хуулийг боловсруулан батлалцсaн юм. Монголын түүхэнд Ерөнхий сайдаар хоёр удаа ажилласан хоёрхон хүний нэг нь. УИХ-ын Олонхийн бүлгийн даргаар 1996-2000 онд, УИХ-ын дэд даргаар 1996-1998 онд тус тус ажилласан. 2009 оны 5 сарын 24-нд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнгээр 51.24 хувийн санал авч ялсан юм.

Тэрээр 2004, 2008, 2012 онд Хэнтий аймгаас 3 удаа Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Тэрбээр байгаль орчныг хамгаалах, хариуцлагагүй уул уурхайн эсрэг УИХ дээр идэвхтэй ярьдаг улс төрч юм.

Амжилт, бүтээлийн товчоон

“Үнэний мөр цагаан”, “Ачаа үүрсэн он жилүүд” номууд Улаанбаатар хотод 2000 онд хэвлэгдсэн. Түүний 112 өгүүлэл, 85 хэлсэн үг, 57 ярилцлага 1985-2002 онд хэвлэгдсэн байна.

Монгол Улс: Уулыг хөдөлгөх нь, Цахиагийн Элбэгдорж, Вашингтон Пост сонин, АНУ, 2005 оны 11-р сарын 21, англи хэлээр.

Ойрхи Дорнодод Монгол Улс юу зааж чадах вэ, Цахиагийн Элбэгдорж, Гадаад бодлого сэтгүүл, АНУ, 2011 оны 04-р сарын 06, англи хэлээр.

Капитализм руу хийж буй Монголын шилжилтийн талаар Элбэгдорж ярьж байна "Хүүвэр Институт", АНУ, 2003 оны 5-р сарын 20, англи хэлээр.

Нүүх үү, үлдэх үү? Хар Хориныг хөгжүүлэх Элбэгдоржийн санаачлагын талаархи ярилцлага, УБ Пөүст сонин, Улаанбаатар хот, 2005 оны 2-р сарын 14, англи хэлээр.

Амжилт

Түрүүлсэн тоо

12

Үзүүрлэсэн тоо

1

Шөвгөрсөн тоо

22

Цол хүртсэн он

Улсын начин

1985

Улсын заан

1986

Улсын арслан

1988

Улсын аварга

1989

Даян аварга

1990

Дархан аварга

1990

 

 

 

 

 

 






 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • kkkk ядаж англи хэл мэдэх болов уу манай аварга ккккк
    2013 оны 05 сарын 06 | Хариулах
Сонин хачин