Дахиад л онигоонд...

Удтал тэмцсэний хүчинд УИХ-ын танхимд лаглайж чадсан эрхэм бол Ж.Батзандан. Гадаа гудамжинд ч, Их хурлын танхимд ч хэлэх үгээ хэнээр ч заалгахгүйгээр хэрүүл тэмцэл хийж байгаа ганцхан түшээ нь ч мань хүн. Гэхдээ Ж.Батзандан гишүүний хэлсэн үг, чичилсэн хуруу бүхэн нь ардчилалын, ард түмний төлөө байдаггүй нь харамсалтай хэмээн халаглах хүн олон. Тэгвэл эрхэм гишүүн маань шударга үнэний дуу хоолой болсон иргэдийнхээ төлөөллийг тэр дундаа нам бусыг дэмжиж ажиллахаар болсон гэнэ. Учир нь улс төрийн намуудын тухай хуульд нам бус иргэдийг сонгуульд нэр дэвшүүлдэг байхаар хуулийн төсөл санаачлан, энэ талаар тэр ганцаараа тэмцэж яваа аж. Саяхан гадаад эхнэр, нөхөртэй иргэдийг Их хуралд суулгахгүй гэх хууль санаачлан хэсэг бүлэг хүмүүст ад үзэгдэж, хэлсэн үгэндээ бантаж суусан түүний энэ удаагийн хууль харин хэр газар авах бол. Дахиад л онигоонд орох вий дээ хэмээн түүний өмнөөс нүүр, бөгсөө улалзуулах хүн олон байгааг бас энд дуулгая.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна