Оны залуус лекц уншина
2013/05/06
Монголын Залуучуудын Холбоо, “Залуу удирдагч” сан хамтран “Next Stop-2012” “Оны Залуу” улс төрч, эдийн засагч бизнесмен шалгаруулж, тус наадмыг 20 дахь жилийн ойд сэргээн тэмдэглэсэн билээ. Тэгвэл өнөөдөр  “Оны Залуу”-гаар шалгарсан Нийгэм, улс төрийн салбарын “Оны залуу”, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Эдийн засаг, бизнесийн салбарын “Оны залуу”, Монголын бизнесийн зөвлөлийн дарга Б.Бямбасайхан нар уламжлал ёсоор Төрийн ордонд ганцхан удаа лекц уншихаар болжээ.  Эдийн засаг, бизнесийн салбарын “Next Stop-2012” "ОНЫ ЗАЛУУ" Монголын Бизнесийн зөвлөлийн дарга Баянжаргалын Бямбасайхан "1+" сэдвээр, Нийгэм, улс төрийн салбарын "ОНЫ ЗАЛУУ" Хууль Зүйн сайд Хишигдэмбэрэлийн Тэмүүжин "Шинэ үе, Эрх чөлөө, Хариуцлага" сэдвээр лекц унших аж.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин