МАН-ынхан хямралд ороод байгаа аж
2013/05/02
Өнгөрсөн хоёр сонгуульд өвдөг шороодож хүнд цохилтонд орсон МАН-ынханыг ялагдалынхаа шокноос гарч чадахгүй байгаа хэмээж байсан ч үгүй гэнэ. Тэд зүгээр л хямралд ороод байсан юм байна. Энэ талаар УИХ-ын экс гишүүн, МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Д.Очирбат нэгэн ярилцлагадаа онцолжээ. Тэрээр “Хүмүүсийн хэлээд байгаа шок гэдэг үг эмнэлгийн хэлээр ухаан алдчихсан, юу ч хийж чадахгүй болчихсон байдлыг хэлдэг. Тэгэхээр шок гэх нь хаашаа юм, хямрал гэвэл үнэнд нийцэх биз. Тэгвэл МАН хямралаас гарсан, одоо өмнөө зорилготой ажиллаж байна. Хамгийн чухал зүйл дараагийн шатны сонгуульд ялах, бидний зорилго ийм л байна” хэмээсэн.  Түүгээр ч барахгүй нэгэн үе тус намыг толгойлон удирдаж, үйл ажиллагаанд идэвхитэй оролцож ирсэн С.Баяр тэргүүтэй нөхөд амин хувиа хичээн алга болсоныг буруушааж байгаагаа дуулгалаа. “Ялагдсан үед нь намаа авч явна гэдэг том асуудал юм. Ялсан үед нь орж гарч гүйгээд байсан хүмүүс алга болчихсон. Бүгд л сургуульд суралцах, хэл сурах нэрээр гадагшаа, дотогшоо хувиа бодоод явчихсан. Зарим нь гэр бүлээрээ тэнд энд амьдарч байгаа дуулдах юм. Намын төлөө ажиллаж, бууриа сахиж үлдсэн хүмүүс сэтгэл гаргаж, хүнд даваануудыг давж л явна”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • Enkhtuvshin arail juldaad bgamda ene naming darga gehed
    2013 оны 05 сарын 21 | Хариулах
  • guur harinch sain yum bolson daraagin udaanaas aria uur uur amisgaltai bolno gj naidaj bna
    2013 оны 05 сарын 21 | Хариулах
  • Man namiin darga enxtvbshin ba
    Ene man nam gedeg neriig sonsoxoor ogiudas xvreed bx ym sejgiin ymnuud
    2013 оны 05 сарын 03 | Хариулах
Сонин хачин