У.Барсболд минь баяртай
2013/05/02
МАХН-ын Гүйцэтгэх товчоо  хуралдаж гадаад харилцаа, сургалт судалгаа хариуцсан нарийн бичгийн дарга У.Барсболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Энэ үеэр түүний талаар нэлээд нухацтай ярилцсан бөгөөд У.Барсболдыг намаасаа урвасан, дотоод нууцыг задалсан гэх мэтээр донгодсон аж. Түүнийг орон нутгийн сонгуулиар намдаа бус МАН-д зүтгэсэн, Ард түмний их хуралдайн үеэр орон нутгаас ирсэн зарим төлөөлөгчдийг нэг дор цуглуулан дайлсан гэх мэт үндэслэлүүдээр ийнхүү үүрэгт ажлаас нь буулгасан байна. Түүгээр ч барахгүй Н.Энхбаяр даргынхаа төлөө дорвитой ажил хийгээгүй түүнийг намаасаа хүртэл хөөсөн сурагтай. Мөн У.Барсболдыг хөшөөтийн уурхайн эргэн тойрон дахь асуудлаас улбаатайгаар МАН-аас төрсөн олигархиудын нэг хэмээн цоллохоо ч мартаагүй байна, МАХН-ынхан.  

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • Тэнэг юм Барсаа хэдхэн хоногийн дараа олуулаа ирэхээр цэхэж байна, энэ намын хэдэн нөхөд буруу л юм хийж, яана даа, буруу хүнээр оролдвол буцахлаа будаа тээнэ, хэцүү дээ, их л мөнгөтэй, у)т-н туршлагатай...!!
    2013 оны 05 сарын 02 | Хариулах
Сонин хачин