Хэзээ тангарага өргөх бол?
2013/05/02
Сонгино-Хайрхан дүүрэгт тасархай ялалт байгуулж, тахимаа авсан Д.Сумъяабазарыг УИХ-ын дарга “хорчин” хочит З.Энхболд хүлээн зөвшөөрөхгүй хойд эцгийн нүүр гээчийг үзүүлж байгаа билээ. Уг нь тойргийн хорооноос түүнийг ялалт байгуулсан хэмээн үзэж түр үнэмлэхийг нь гардуулаад байгаа. Тэгтэл яагаад өнөөдрийг хүртэл түүнийг хэлэлцэж, батламжилахгүй байгаа нь сонирхолтой. Ямартаа ч өнөөдрийн чуулганы хуралдааны ерөнхий тов гарсан бөгөөд хэлэлцэх асуудалд Д.Сумъяабазарын нэр мөн л байхгүй байгаа. Гэхдээ түүнийг СЕХ хуралдаж Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болсон гэнэ лээ. Тэгэхээр маргаашийн чуулганаар Д.Сумъяабазар тангарага өргөж УИХ элгэн бүтэн болох эхний алхамаа хийх болтугай.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин