Сур сур бас дахин сур
2013/04/30
Улстөрийн намуудад ухаарал бэлэглэдэг ганц зүйл бол сонгууль. Учир нь сонгуулийн ялагдлын дараа харийг зорьж, толгойгоо цэнэглэдэг уламжлал намуудад бий. Анхлан ардчиллынханаас Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар  эрдмийн мөр хөөхөөр эх орноосоо нисч байсныг олон хүн санах. Тэгвэл энэ заншлыг өнгөрсөн хоёр сонгуульд өвдөг шороодож, өдгөө Ерөнхийлөгчид сойх лидер ч үгүй болоод байгаа МАН-ынхан давтаж эхлээд байгаа юм.Тэдний нэг нь МАН-ын генсек асан У.Хүрэлсүхийн улс төрийн талбарт хөтлөн оруулсан гэгдэх НАМЗХ-ны Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ. Анх “Алсын хараа”-гаараа олонд танигдаж байсан энэ эрхэм Ардын намыг сонгосноос хойш нарийн бичгийн даргын албыг хүртэл хашиж явсан жаатай эр. Тиймдээ ч улс төрийн ууган намын “бурхи”-нууд түүнийг ирээдүйн МАН-ын дарга хэмээх өнцгөөр харах болсон гэдэг. Тэгэхээр Монголын чадварлаг, оюунлаг залуучууд дэлхийн шилдэг сургуульд боловсрол эзэмшиж, улс орноо хөгжүүлэх их үйлст хувь нэмрээ оруулж болохыг харуулах дараагийн хүн нь Л.Оюун-Эрдэнэ болж буй бололтой. Тэрээр Жоржтауны их сургуульд суралцаж байгаа юм.
Мөн экс гишүүн Д.Одбаяр эрдмийн аянд мордож, хүний нутгийг зорихоор зэхэж буй гэнэ лээ. Тэрээр сүйн бөгжнөөсөө илүүтэй хүндэлж, хайрлаж, бэлэгшээж зүүдэг хэмээн Харвардын төгсөлтийн бөгжөө гайхуулаад амжсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос эхлээд экс гишүүн асан Ц.Мөнх-Оргил, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нараар тоологдох хэдэн эрхмийн араас явах юм. Гэхдээ Д.Одбаяр экс үндсэн ангид биш нэг жилийн курсэд орохоор болсон гэх. Ямар боловч Харвардын диплом бол диплом. Үндсэн ангийг дүүргэсэн үү эсвэл нэг жилийн дамжааг төгссөн үү гэж хэн ч асуухгүй шүү дээ.
Харин сурахад хэзээ ч оройтдоггүй гэдгийн Баянгол дүүргийн экс Засаг дарга Д.Амгалан харуулж явна.  Тэрээр засаг даргын сэнтийгээсээ буумагц л бараа сураггүй алга болж нам гүмхэн амьдрах болсон. Тэгвэл Д.Амгалан хатагтай АНУ-д хэлний чиглэлээр сурч боловсорч байгаа аж. Тэр нь ч дээр бололтой. Нэгэнт нам нь цаашдаа ямар нэгэн сонгуульд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй, намын нэрээр албан тушаалд томилохгүй гэдгээ мэдэгдсэн тул өөрийгөө л бодохоос өөр аргагүй болсон хойно.






Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • гоёоор бичжэээ хэхэхэ
    2013 оны 04 сарын 30 | Хариулах
  • Irgen
    Abilga, heel hahuuli, hulgai, bohir mungu=Harvard
    2013 оны 04 сарын 30 | Хариулах
Сонин хачин