
Монголын толгой эдийн засагчдын нэгд зүй ёсоор багтах энэ эрхэм уушийн газар хэсдэг урьдын ноёд түшмэл шиг л явна. АН-ынхантай нэг хэсэг найрамдаж, дараа нь Буянгийн Жаргалсайханы намд элсэж, сүүлд МАН-д дагаар орж улмаар МАХН-руу урвасан эдийн засагч Н.Дашзэвэг дахиад л намаа солилоо. Тэрээр анх Бүгд найрамдах намаас гарахдаа “Би Буянгийн Жаргалсайхан гэдэг хааны боол байхыг хүсээгүй” хэмээн мэдэгдэж байсан удаатай. Тэгвэл энэ удаа МАХН-аас гарсан шалтгаанаа тайлбарласангүй. Зүгээр л “МАХН-аас гарах өргөдлөө, намынхаа батлахтай хамт тушаачихлаа. Өнөөдрөөс би нам бус боллоо” хэмээн мэдэгдсэн юм. Харин тэр үнэхэээр нам бус байсаар насыг барах уу, аль эсвэл үлдсэн ганц нам болох ИЗНН-д нэгдэх үү гэдгийг олон хүн харж, хүлээж байгаа байх. Яах нь их мэдлэгт эдийн засагч Н.Дашзэвэгийн сонголт.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна