
Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны удирдах зөвлөл ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигчийг тодруулах ард түмний санал асуулгын дүнд үндэслэн, УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны Ерөнхийлөгч Д.Оюунхоролыг холбооноосоо МАН-ын бага хуралд нэр дэвшүүлэн өрсөлдүүлэхээр шийдвэрлэсэн байна. Энэ тухайгаа МАН-ын удирдах зөвлөл намын дарга Ө.Энхтүвшинд албан ёсоор танилцуулаад байгаа гэнэ. Юутай ч Монгол Улс ардчилалд шилжсэнээс хойшхи 20 гаруй жилийн түүхэнд улс төрийн намуудаас анх удаа эмэгтэй нэр дэвшигч Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх магадлал бий болоод байгаа юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна