Р.Амаржаргал аль эсвэл М.Батчимэг
2013/04/26
УИХ-ын хаврын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар С.Баярцогтыг УИХ-ын дэд даргаас нь чөлөөлчихсөн.  Харин түүнийг хэрхэн чөлөөлөгдсөн талаар хүүхэд хөгшидгүй мэдэж байгаа. Тэгвэл УИХ-ын дэд дарга Ц.Баярцогтын лаглайж асан суудалд хэн залрах нь олныг талцуулаад байгаа гэнэ. Мэдээж энэ суудлын эзэн АН-аас байх ёстой. Юутай ч тэдний ангийн нэгэн нөхөр, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Ангийнхан дундаас асуудалд арай эрүүлээр, эв нэгдэлтэйгээр хандаж чадах хоёрхон хүн дэд даргад тохиромжтой. Энэ нь Р.Амаржаргал, М.Батчимэг” гэж үзэж байгаагаа илэрхийлээд амжсан юм. Харин М.Батчимэг гишүүний хувьд ёс зүйн дэд хороог ахалдаг бол Р.Амаржаргал сул гишүүдийн нэгэн. Тэгэхээр Р.Амаржаргал түшээд найдвар их байна даа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • сараа
    2 их зөв төлөвшилт, хүмүүжилтэй улс төрчид би их хүндэтгэдэг батчимэг дэд дарга болох ёстой хүн эмэгтэй хүн байхад бас зүгээр ирээдүйн ерөнхийлөгч болох хүүхэн шиг харагддаг та - т амжилт хүсье амаржаргал бас их зөв сайн улс төрч шүү
    2013 оны 04 сарын 28 | Хариулах
Сонин хачин