
Монголын толгой баячуудын нэг МАК-ын Нямтайширын хүү Номтойбаярыг УИХ-д тухалахад дургүйлэх хүн олон байсан. Тэгвэл цэл залуухнаараа УИХ-ын сэнтийд заларсан живхтэй улс төрчдийн нэг гэх энэ эрхэм сүүлийн үед элдэв факт дэлгэх болоод байгаа. Нэг үгээр хэлбэл УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “но”-той бүхнийг ард түмэнд үнэн бодитоор нь хүргэхээр твиттер хуудаснаа тун ч идэвхитэй жиргэдэг болоод байна.
Тэрээр анхлан Ерөнхий сайд Н.Алтанхуягийн төрсөн эгчийн охин Г.Уянга Тавантолгойн 17 тэрбумын тендерт хэрхэн оролцож, ялалт байгуулсан тухай баримт дэлгэсэн билээ. Тэгвэл тэрээр дахин нэг баримт дэлгэлээ. Энэ нь Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраагийн захирамжаар 2011 онд хууль бусаар зарцуулахаар шийдвэр гаргасан захирамжийн жагсаалт байлаа. Уг жагсаалтад Улаанбаатар хотын нутгийн зөвлөлийг хүлээн авахад 1,576,700 төгрөг, Ерөнхийлөгчид бэлэг дурсгалд алтан аяга өгсөн 7,225,000 төгрөг, төмөөс ирсэн төлөөлөгчдийн зардалд 11,605,500 төгрөг гэхчилэн нийт 717,613,263 төгрөгийн баримт багтсан байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна