“Алтанхуяг”-дах вий дээ
2013/04/24
Улс төрийн салбарт ухрах эрхгүй зүтгэж буй эрхмүүд түмэн олноо төлөөлөн хийморь юугаа сэргээх нэрийдлээр дархан цаазад уулын оргилыг зорих болсон. Саяхан Ерөнхий сайд маань “Бурхан Халдун”-д буян заяагаа даатгаж яваад буцахдаа төөрч бөөн юм болсоныг олон хүн мэднэ. Тэгвэл энэ удаа МАН-ын генсек Г.Занданшатар ойрхон ч гэсэн Богд уулынхаа оройд гаран энэ өглөөг угтжээ. Тэрээр твиттер хуудаснаа "өглөөний мэнд жиргээчдээ, өглөөний нартай мэндчилгээг Богд уулнаас" хэмээжээ.  Ямартаа ч  урд шөнө цас орж тэнгэр бүүдийсэн болохоор тэр үү, түүнийг “Алтанхуяг”-даж төөрч будилах вий хэмээсэн хүмүүс их байгааг энд дуулгая.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин