
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль батлагдаж тов гарсан. Хуулийн дагуу тавдугаар сарын 3-11-ний хооронд улс төрийн намууд нэр дэвшигчдээ тодруулах ёстой. Мөн тавдугаар сарын 20-ноос сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж, зургадугаар сарын 26-нд Ерөнхийлөгчийн сонгууль болох ёстой гэх календарчилсан төлөвлөгөө гараад байгаа юм. Харин өдгөө улс төрийн намуудаас хэн гэгч эрхэм Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь хүн бүрийн сонирхолыг татаж байгаа. Тэр тусмаа удирдагч, лидергүй болсон гэх улс төрийн ууган нам МАН-аас олон хүний нэр яригдаж байгаа нь бүр ч сонирхолтой. Тус намынхан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүмүүсээ тодруулахдаа ард нийтийн хэлэлцүүлэг явуулж, намын гишүүд дэмжигчдээс асууж, ямар шалгуур хангасан хүнийг дэвшүүлэх вэ гэсэн асуудлыг хэлэлцүүлж эхлээд байгаа билээ. Тэгвэл одоогоор намын дарга Ө.Энхтүвшин уг санал асуулгыг тэргүүлж байгаа бол араас нь аварга Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол, Су.Батболд гээд хэд хэдэн хүний нэр сонсогдож буй. Тэд ч өөрсдийн байр суурийг илэрхийлж байгаа бөгөөд Д.Оюунхорол гишүүн ард түмэн хийгээд намынхан итгэл хүлээлгэвэл Ерөнхийлөгчид өрсөлдөхөд бэлэн байгаагаа дуулгаад амжсан.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна