Өнөөдөр биш гэхэд...

МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ засгийн газрыг тун ч их сэтгэл гарган удирдаж байгаа хэмээн хэлж байсан удаатай. Тэгвэл иймэрхүү сэтгэл гаргадаг засгийн тэргүүнүүд үргэлж байсаар ирсэн гэнэ. Тухайлбал өмнөх засгийн газрын тэргүүн Сү.Батболдын сэтгэл хамтарсан засагт хангалттай мэдрэгдсэн юм байх. Юутай ч сэтгэлээсээ засгийг удирдаж яваа гэх Н.Алтанхуягийг огцруулах МАН-ын хүсэл тэмүүлэл байсаар байна. Тэдний томоохон төлөөлөгчдийн Я.Содбаатар гишүүн түүний талаар ийн хэвлэлд хэлжээ. “Н.Алтанхуягийн яриад байгаа сэтгэл гаргаж ажиллах гэдэг чинь Засгийн газрын өдөр тутмын хийдэг ажил байхгүй юу. Аль ч засгийн үед бүгдээрээ зүтгэж, ажиллаж ирсэн. Бензиний үнийг 50 төгрөгөөр буулгах бол байж л байдаг асуудал. Харин ингэж ярьж байгааг ард түмэн ухаарах байх. Н.Алтанхуянг өнөөдөр гоёчлоод өнгөрөхөд маргааш өөрийнх амьдралд бууна. Нэг л өдөр Н.Алтанхуяг үнэнд гүйцэгдэж огцорно. Өнөөдөр биш гэхэд маргааш ирнэ” гэсэн байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна