Шударга Ерөнхийлөгчийн шударга зөвлөх
2013/04/19
Ардчилсан Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр аймар шударга нэгэн гэдгээ сүүлийн хэд хоног батлан харуулсан. Өрсөлдөгч аваргаа ялсан хэмээн зарлан тунхаглаж, өөрийн хүсэлтээр дахин санал хураалт болсон ч оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдээд байгаа. Тэрээр хэлэхдээ, “2012 оны сонгууль миний хувьд дууссан. Дахин санал хураалт хураах талаар хүмүүс надаас асуугаад байх юм. Д.Сумъяабазар тангаргаа хурдан өргөөсэй” хэмээсэн. Тэгтэл Ардчилсан намын нөхөд тахимаа өгөхийг хүсэхгүй аваргыг дэмий л хүлээлгэж байгаа. Гэхдээ түүнд өчигдөр СЕХ түр үнэмлэхийг нь гардуулсан болохоор мянга гөжөөд ч нэмэргүй л болов уу.
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин