Дахиад л хууль зөрчжээ, энэ Н.Алтанхуяг
2013/04/18
Өнгөрөгч Баасан гаригт хуралдсан Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх хурлаар Засгийн газраас ирүүлсэн зарим Агентлагийн дарга нарын сонгон шалгаруулалттай холбогдсон асуудлыг авч хэлэлцээд Засгийн газрын захиалга хууль бус байсаныг тогтоож энэ талаар гаргасан  шийдвэрийг хүчингүй болгожээ.
Тухайлбал Сүхбаатар дүүргийн 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 53 дугаар  шийдвэрээр Ерөнхий сайд Н.Алтанхуягийн буруутайг тогтоож Г.Гантөмөрийг Стандартчилал, хэмжилзүйн газрын даргаар эргүүлэн томилохыг Засгийн газарт үүрэг болгоод байхад Засгийн газар хэрэгжүүлэлгүй хууль зөрчин сонгон шалгаруулалт зарлахаар захиалга ирүүлсэн нь баримтаар тогтоогджээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн 1-д “Ерөнхий сайд Үндсэн хуулийн дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ёсоор Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.” Гэж заасаны дагуу энэ нь  Ерөнхий сайдад хариуцлага тооцох үндэслэлийг нэгээр нэмэгдүүлж байгаа бололтой.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • 5112
    ХУЦ... ӨӨР ЮУ ГЭЖ СОЛИОРМООР БАЙНА. БИТГИЙ ТУЙЛШИР. АЖИЛ ХИЙХ ГЭСЭН НЭГНЭЭ БӨӨРӨЛЧИХ ЮМ... ЗОЛИБОН НОХОД УУ??? ТА НАР УВАЙГҮЙ ГЭДЭГ НЬ
    2013 оны 04 сарын 18 | Хариулах
Сонин хачин