
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар гадаад дахь дансаа нуун дарагдуулж, УИХ-ын гишүүний ёс зүйн алдаа гаргасан С.Баярцогтын асуудлыг хэлэлцсэн байна. Улмаар УИХ-ын дэд даргын алба хашиж буй С.Баярцогт дээрх асуудалтай холбоотойгоор өөрийн хүсэлтээр УИХ-ын дэд даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг хүссэн аж. Тиймээс АН-ын бүлэг энэ асуудлыг хэлэлцэн дэмжээд С.Баярцогтод ёс зүйн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзсэн байна. Тиймээс С.Баярцогт УИХ-ын дэд даргаас чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын даргад өргөн бариад байгаа гэнэ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна