
МАН-ынхан байж байгаад л мартагдах шахсан Н.Энхбаярыг эргэж энд болсон үйл явдлыг эмнэлэгт хүүрнэдэг болоод удаж буй. Нэг хэсэг намын дарга нь гүйж очиж нийлэх үү , яах уу хэмээж байсан бол өдгөө экс эзэн хаанаа хэмээн эрхэм гишүүд нь зорьдог болжээ. Юутай ч УИХ-ын гишүүн, Булганы будилаанч, будаан дээрх зодоонч нөхөр Ё.Отгонбаяр шүүхээс дөрвөн жилийн хорих ял сонсож, шөвийтөлөө турсан МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдлыг сураглан очиж баахан улстөржичөн сурагтай. Тэдний уулзалт нэлээд удаан болсон бөгөөд УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр МАН-ын Удирдах зөвлөл хуралдсаны дараа ийнхүү экс удирдлагатайгаа уулзсан нь олны хардалтыг төрүүлж улстөржсөн хэмээх дүгнэлт хийхээд хүргээд байгаа юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна