
Монгол төрийн “намхан” өндөрлөгүүд тус тусын томилолтоо аваад эзгүй яваа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маань чуулганы нээлтэнд авсан “шок”-ноосоо гараагүй юу гэлтэй олны өмнө үзэгдсэнгүй хэд хоногийг аргацаав. Харин Ерөнхий сайд маань аялал, амралт зугаа цэнгэл гээд холбоо ч барих завгүй хэд хоног алга болсон. Тэгтэл сайд минь цасанд боогдоод болж өгөхгүй байсныг манай онцгойгийнхон урьд хожид сандарч байгаагүйгээрээ сандралдан байж олж авсан. Олж авсан ч гэж дээ одоогоор ямар нэгэн тодорхой хариултгүй байгаа. Юутай ч сайдтай хамт явсан гэр бүл болоод гэрэл зурагчин, хамгаалагч, сэтгүүлч, анд нөхөд нийлсэн 70 хүний амь нас, эрүүл мэнд давгүй байгаа нь яамай. Энэ төр хийгээд Монголын ард түмнийхээ хийморь лундааг тэгшлэхийн төлөө л тэр Бурханхалдун ууланд цасан шуургыг үл огоорон гүйж явсан байх. Харин гурав дахь өндөрлөг болох УИХ-ын дарга маань БНХАУ-ын Хайнань мужийн Боао хотноо болж байгаа “Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт”-д оролцоод тун ч завгүй яваа. Төрийн ажлаар юм шүү дээ. Тийм болохоор түүнийг орлох дэд даргууд юу хийж байгаа нь сонирхолтой. Тэгтээд чих тавихнээ, гадаад дахь дансандаа гуравхан сая төгрөгтэй С.Баярцогт дэд дарга “Чингис хаан” нисэх буудлын VIP заалаар үйлчлүүлэн харийн орныг зорьсон сурагтай. Тэрээр өчигдөр өглөө Москва -Берлины чиглэлийн онгоцоор Европын орнуудруу явсан аж. Харин ямар ажлаар гэдгийг хэн ч мэдээгүй болохоор хий дэмий хардах хүн олон. Улсын ажлаар уу, хувийн ажлаар уу гэж...
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна