
Уулчин, усчин гээд “улаан”спортлог Улсын минь Ерөнхий сайд өнгөрсөн амралтын өдрүүдэд Бурхан халдун ууланд авираад хэл сураггүй алга болсон талаар хэвлэлээр нэг бичиж байгаа билээ. Тэгвэл улс төрийн өндөрлөгүүдийн уламжлал ёсоор Бурхан халдунд мацалт хийсэн Ерөнхий сайд Н.Алтанхуяг буцах замдаа цасан шуурганд боогдсон гэнэ. Одоогоор түүнтэй хамт явсан 70 хүний байршлыг тогтоон олж, 23 хүнийг нисдэг тэргээр үндсэн отог руу хүргэж байгаа аж.
Мөн дараагийн хүмүүсийг уулнаас татаж авах бэлтгэлийг хангаж байна хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдэгдлээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна