
Цагдаа нараа үл огоорон дайрч жагсаал цуглаан хийсэн, чуулганы танхимаас Ерөнхийлөгчийнхөө үгийг таслан байж гарч одсон, махны үнээ “мангар” хямдаар тооцож суугаа Ардын намын даргын “насны” онигоо гээд өнөөдөр улс төрийн ууган намынханы өдөр байлаа. Харин мэргэн цэцэн үгээрээ хэнийг ч ангайлгаж, цээж юугаа дэлдэн мэдэмхийрч байдаг Ерөнхийлөгч тэргүүтэй АН-ынхан амаа үдүүлсэн аятай таг дуугүй өдрийн хагасыг өнгөрөөсөн. Тэгвэл АН-ынханы ам ангайх ганц боломж нь махны үнэ 1200 хүрсэн магнай тэнийлгэм үйл явдал байлаа. Энэ боломжийг яаж алдхав АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь хатагтай харин ч нэг сайхан жиргэж басхүү дарга нарынхаа “дажгүй” ярьдаг нууцаас дэлгэлээ. Тэрээр “МАН-ын ажлын албаныхан юу хийж байдаг бнаа? Даргынхаа хэлэх үг нтр-ийг сайн бэлдэж өгөхгүй дээ. Арай дэндүүлчихжээ” хэмээжээ. Тэгэхээр уран цэцэн үг урсгаж байдаг АН-ын дарга нарын арын албаныхан аймар сайн ажилладаг бололтой.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна