Хэдхэн хоромын дараа хаврын чуулган нээлтээ хийнэ. Харин хэдхэн хоромын өмнө “хаврын синдром”-ын шанг татаж МАН-ынхан шүгэл тачигнуулан сүр дуулиантайхан жагсаалаа эхэллээ. Ж.Мөнхбатаар ахлуулсан МАН-ын нийт гишvvд дэмжигчид энэ өдөр Сүхээ ахын талбайд хонхны дууг дуулан, Ардчиллын эсрэг жагсахаар болсон талаар бид өмнө нь дуулгаж байсан билээ. Тэгвэл цагдаа хүчнийхний багагүй эсэргүүцэлтэй тулгарсан тус намын нийт дэмжигч, жагсагч, өлсөгч гишүүд цалин тэтгэвэр нэмэгдүүлэх, Бондын мөнгийг ил болгох талаар шаардаж ийн уухай хашгиран зогсож байгаа юм. Энэ үеэр Ж.Мөнхбат цагдаагийн албан хаагчидад тайван жагсаал зохион байгуулж байгаагаа дуулгасан бөгөөд Сүхбаатар дүүргийн засаг дарга Д.Бадарсангийн зөвшөөрлөөр ийн жагсаж байгаа гэнэ. Мөн төрийн ордонд байгаа МАН-ын парламентид суудалтай гишүүд удахгүй нээлтээ хийх хаврын чуулганаас гарч ирж дэмжигчидтэйгээ хамт жагсахаа албан ёсоор мэдэгдэсэн байна. Ямартаа ч хаврын синдром эхэллээ. Энэ талаар бид уншигчиддаа эргэн хүргэх болно. 















Сэтгэгдэл байхгүй байна