Х.Тэмүүжинг огцруулах бичиг хэдийнэ гарчээ
2013/04/04
Сүүлийн үед Ерөнхий сайдын хийсэн бүхэн нь буруудаж, бүр огцруулах энэ тэрдээ тулаад байгаа. Албан бус мэдээгээр түүнийг авч хаяхаар 25 гишүүн гар хөлийн үсгээ зурсан гэх. Тэгтэл ар араасаа аймшигт гэмт хэргүүд гарах болсон энэ үед өнөөх хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур гэгдэх Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг суудлаас нь суга татахаар наагуур цаагуур намчирхаж гүйх болсон сурагтай. Мэдээж АН-ын анд нөхөд нь түүнийг авч хаяхыг чухалчилахгүй учир Ардын нам хийгээд МАХН /Монголыг Анхнаас нь Хулхидсан Нам/-ын нөхөд тэрхүү бичгийг барин гүйх болсон гэнэ дээ.   

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин