
Хаврын чуулган маргааш нээлтээ хийнэ. Энэ чуулганаар хэлэлцэх асуудлуудад УИХ-ын дэд дарга Л.Цог гарын үсэг зурж ерөнхийдөө төлөвлөгөө энэ тэрээ гаргаад буй. Мөн хаврын чуулганаар болох хамгийн чухал үйл явдал нь УИХ “элэг бүтэн” болох юм. Тухайлбал Өвөрхангайн тойргоос нэр дэвшигчдийн маргааныг эцэслэж тангарага өргүүлэх учиртай. Харин Сонгино-Хайрхан дүүргийн нэг мандатны эзнийг энэ сарын 14-нд дахин санал хураалтаар шийдвэрлэнэ. Тодруулбал, Ардын намаас нэр дэв¬шигч Д.Сумъяабазар, АН-аас нэр дэвшигч Л.Эрхэмбаяр на¬рын хэн олон санал авсан нь УИХ-ын гишүүний үнэмлэхээ гар¬даж, бүрэн эрхээ хэрэгжүүлэх юм. Тэгэхээр үлдсэн хоёр мандат АН-ынх байх уу, МАН-ын байх уу гэдэг нь тун удахгүй тодорхой болох нь.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна