
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2008 онд УИХ-ын гишүүн байхдаа хэлсэн үгийг нэгэн сайтад иш татсан байх юм. Үнэхээр ч ухаан заран байж уран тансаг үг хэллэг хэлдэг хэмээн цээж дүүрэн цэцэрхэх Ерөнхийлөгчийн маань урьд хэлсэн үг өнөөдрийн засгийн газарт болоод өөрт нь тун сургамжтай. Тэрээр иргэдийнхээ саналаар сонгогдсон хүмүүсийг заавал шүүхээр оруулж шийдвэрлэх шаардлагатай, шаардлагагүй талаар тухайн үед ийн хэлсэн байж. “...14 хоногийн дотор маргаан гарвал өргөн барина. Прокурорын байгууллагын дүн хүлээгээд байна гэж байна. Ямар дүн хүлээгээд байгаа юм бэ? Сонгуулийн дүнг өөрчилсөн дүнг хүлээгээд байгаа юм уу? Монголын ард түмний сонголтонд хэн ч эрүүгийн хэрэг үүсгэх эрхгүй. Сонгогдсон гишүүний байтугай сонгогдоогүй нэр дэвшсэн явж байхдаа халдашгүй дархан байдалтай байдаг. Ингэж ийм бүдүүлэг байдлаас хамгаалж өгсөн байдаг. Үүнийг яагаад ойлгохгүй байгаа юм бэ? Тэр хүмүүс ард түмний сонголтоор сонгогдсон хүмүүс. Тэр тангараг өргөнө гэдэг энэ зааланд сууж, хууль тогтоох мандатаа л авна гэсэн үг. Тэр улсууд ард түмний сонголтоор УИХ-ын гишүүн болсон. Хэн ч өөрчлөхгүй. Монголын ард түмний сонголтонд хэн ч эрүүгийн хэрэг үүсгэх эрхгүй...” гээд л. Тэгвэл тухайн үед хэлсэн үгээ нэг эргэн санаад энэ парламентаа элэг бүтэн болгох тал дээр Ерөнхийлөгч маань яагаад таг дуугүй суугаад байгаа нь олон асуултыг араасаа дагуулна. Удтал шүүхэдсэний эцэст Увсын хоёр маань сая нэг суудалдаа бат үлдсэн. Харин өдгөө Өвөрхангай, Сонгино-Хайрхан дүүрэгт нэг, нэг мандат эзнээ олохгүй төөрч будилж, шүүхийн танхимд өдөр хоногийг аргацаан байгаа. Сонгино-Хайрхан дүүргийн маргаан ч яахав санал хүрээгүйн харгайгаар туншиж байгаа. Харин Өвөрхангайн тойрогт С.Чинзориг хэмээх эрхэм яалт ч үгүй иргэдээсээ илүү санал авч чадсан гэх юм билээ. Тэгэхээр 2012 оны сонгууль ойтогоо золгох гэж буй энэ үед хоёр гишүүний сандал эзэнгүй хэвтээ нь хэний буруу юм бол? Хэлээд өгөөч Ерөнхийлөгч минь.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна