
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, О.Содбилэг нарыг эргэн татах талаар яриа гарах болсон. Энэ нь мөнөөх л сонгуультай холбоотой. Сонгуулийн үеэр иргэдэд мөнгө төгрөг тараасан, албан тушаалаа хэтрүүлсэн ашигласан гэх үндэслэлээр. Гэвч хоёр гишүүнийг АТГ-аас дуудаж, шалгасан юм одоогоор байхгүй аж. Энэ талаар эрхэм гишүүн Д.Хаянхярваа өөрийн баяр сууриа илэрхийлж, ямар нэгэн байдлаар хууль зөрчөөгүй тул шалгуулахад бэлэн байгаагаа дуулгасан юм. Тэрээр “Би хууль зөрчөөгүй учраас шалгуулахад бэлэн.Өөрийгээ эрүүгийн хэрэгт татагдсан тухай мэдээллийг хэвлэлээс л авч байна. Албан ёсоор мэдэгдсэн юм алга” хэмээжээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна