“Женко”-гийн татсан бөхийн бүлэглэл
2013/03/20
Монголын төрд засгийн газрын тэргүүнээсээ илүү нэр хүндтэй эрхэм бол Х.Баттулга. Бөхийн спорт тэр тусмаа жүдо бөхийн хөгжил цэцэглэлтэнд өөрийн хувь нэмрээ хангалттай оруулсан гавьяатай энэ эрхэм сүүлийн үед бөхчүүдээ арай л дэндүү дэмжээд байх шиг. Түүний татлаа түлхээсээр гарч ирсэн хэсэг залуус Монголын арай дөмөг гэсэн албан тушаалуудад хувиарлагдаж Х.Баттулга сайдын бат түших тулгуур нь болж яваа гэхэд бруудах зүйлгүй болов уу. Нэг үе дуучин Г.Эрдэнэтунгалагтай хайр сэтгэлийн романс үүсгэж дэр нэгтгэн улмаар нэг хүүхдийн эцэг, эх болоод байсан Улсын начин Б.Сэр-Од шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тамгын газрын дарга болсон нь сайдын зассан зам гэх юм билээ. Угаас нэг нутгийн дүүгээ ийн дээш татсан нь Х.Баттулгын байр сууринд багахан ч болов нөлөөлөх учиртай. Үүнээс гадна “Эрдэнэт”-ийн захирлаар Аймгийн арслан Ц.Даваацэрэн хэмээх эрхмийг томилсон нь бас л Х.Баттулгын хийсэн ажил. Түүнчлэн дэлхийн аварга бөх ахынхаа буянд албан тушаалын одтой яваа эрхэм бол Б.Батзаяа.  “Монголын Төмөр Зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захиралаар  ажиллаж байсан  энэ залуугийн үндсэн мэргэжил нь багш  дасгалжуулагч. Х.Баттулгын  гарын хүн гэгдэх  тэрээр бас барилддаг байсан бөгөөд анх МОАХ-ны тэргүүн Х.Баттулгын бие хамгаалагчаар ажилладаг байсныг олон хүн мэдэх биз ээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • xxx
    battulga bayankhongort yu hiisen hun be yuch bhgui shdee
    2013 оны 04 сарын 03 | Хариулах
  • xxx
    battulga bayankhongort yu hiisen hun be yuch bhgui shdee
    2013 оны 04 сарын 03 | Хариулах
  • s
    battulga bayankhongoriig buzarlaj bgaa hogiin *****
    2013 оны 04 сарын 03 | Хариулах
  • s
    battulga bayankhongoriig buzarlaj bgaa hogiin *****
    2013 оны 04 сарын 03 | Хариулах
  • kkk
    battulga bayankhongoriig buzarlaj bgaa hogiin *****
    2013 оны 04 сарын 03 | Хариулах
  • jklo
    vu bicheed bna daa.bvv ataarah,,,,jinhen er hvn shvv....
    2013 оны 03 сарын 22 | Хариулах
  • *****
    Teneg gar boliochee, uuriiguu yu gej bodsiin bol , medleg bolowsroloo deeshluul, sayhan neg yarilzlagiig ni unshsan bas boloogui nuhur bn lee shuu tarhi dutuu
    2013 оны 03 сарын 20 | Хариулах
Сонин хачин