С.Одонтуяа нөхрөө ийн баярлуулав
2013/03/19
Засгийн газар өнгөрсөн бямба гарагийн хуралдаанаар хэд хэдэн үүрэг гүйцэтгэгч нарыг жинхэлсэн. Харин энэ томилгооны дунд нэгэн сонирхолтой зүйл байсан нь МАН-ын гишүүн хүн даргаар торойж үлдсэн тохиолдол юм.  Уг нь АН-ынхан Засгийн газарт хүрээллээ үүсгэж, ах дүү, амраг садан цаашлаад ажил хэргийн холбоо сүлбээтэй бүхнээ ямар нэгэн “дарга” суудалд намын харьяалалаар чихэж байсныг хүн бүр мэднэ. Тэгвэл АН-ын хөнжилд шургасан МАН-ын азтай тэр эрхэм нь Г.Өлзийбүрэн. Тэрээр Газрын тосны газрын даргаар томилогдсон. Угтаа бол Г.Өлзийбүрэн УИХ-ын гишүүн, АН-ын ҮЗХ-ны гишүүн С.Одонтуяагийн хар багаасаа ханилсан хань нь. Тэгэхээр эхнэрийнхээ буянаар энэ албан тушаалд үлдлээ гэсэн үг. Юутай ч С.Одонтуяа гишүүний нөхөртөө барьсан бэлэг маш сайхан суудал байлаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • *****
    Газрын тосны газар АН, МАН-ын дундын өмч боллоо
    2013 оны 03 сарын 20 | Хариулах
Сонин хачин