Ерөнхийлөгчийн төлөөх цусгүй дайнд...

Ерөнхийлөгчийн сонгууль ойртож, өөрийгөө лидер гэж үнэлдэг бүхэн азаа үзэхийг хүсэж буй энэ үед улс төрийн томоохон хүчнүүд нэр дэвшигчдээ албан болон албан бусаар тодруулж эхэллээ. Мэдээж ялах найдвар өндөр одоогийн Ерөнхийлөгч АН-аас дахин нэр дэвших нь тодорхой бөгөөд түүний багийнхан ч сонгуулийн сурталчилгаагаа албан бусаар эхлүүлсэн гэхэд болно. Гэхдээ саяхан АН-ынхнан ирэх тавдугаар сарын 11 гэхэд нэр дэвшигчээ албан ёсоор зарлахаа мэдэгдсэн.
Харин луу жилд суудал өнцөгдөж, хоёр ч сонгуулийн ард хоосон үлдсэн МАН-ынхан могой жилээ маш эрчимтэй эхлүүлсэн нь уугуул намын нөхөдтэйгээ дахин ураг барилдах хүслээ илэрхийлсэн явдал юм. Хэрэв хоёр нам хуучны ёсоо бодон хамтарвал улс төрийн томоохон хүчин дахин сэргэх нь тэр. Мэдээж хэн нэгний төлөө бус улс, эх орны эрх ашгийн төлөө хэмээж байгаа тэдний найрамдалыг үгүйсгэх хүн олон ч намын дарга нар нь “ОК” хэмээж буй. Харамсалтай нь саяханы мэдээллээр МАХН-ынхан дангаар өрсөлдөж азаа үзэхээр гар хөлийн үсгээ мутарласан гэх. Ямартаа ч нэгдсэн ч, эс нэгдсэн ч нэр дэвших кандитатын нэрс олон янзаар яригдаж байгаа МАН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуульд наадмын хийгээд намынхаа “рингэнд” дархлагдсан Б.Бат-Эрдэнэ, өдгөөгийн дарга Ө.Энхтүвшин нарыг сойхоор зэхэж буй гэнэ лээ. Харин МАХН-ынхан саяхан болсон Бага чуулганаараа 45 ба түүнээс дээш насны дөрвөн эрхмээ тодруулж албан ёсоор зар дуулгасаныг хүн бүр мэднэ. Тодруулбал, УИХ-ын дэд дарга Л.Цог, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, шадар сайд Д.Тэрбишдагва, сангийн сайд Ч.Улаан нар марафоноо хэдийнэ эхлүүлсэн. Харан хэн нь сугарч гарч ирэх бол...
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна