О.Бум-Ялагч ийн дуугарав
2013/03/13
Нэгэн цагт О.Бум-Ялагч хэмээх нов ногоон үзэл нэвт шингэсэн эрхэм Монголын улс төрд том тод орон зайтай явсаныг бид мэдэх. Экс гишүүн  Д.Энхбат хийгээд  одоогийн “ногоон” сайд С.Оюунтай арцалдаж, ИЗНН-ыг хоёр талцуулсан айхтар эр. Тэгвэл МНН-ын дарга О.Бум-Ялагч нэг хэсэгтээ нам гүмхэн байсныхаа “горыг” гаргаж УИХ-ын дэд дарга Ц.Баярцогтыг багахан шиг хийгээд чангахан зэмлээд авлаа. Уг нь УИХ-ын дэд дарга С.Баярцогт өнөөдөр улс төрийн намуудын удирдлагуудтай уулзалт зохион байгуулж санхүүжилтийн асуудлыг хөндсөн юм.  Тэрээр  “Улстөрийн намын тухай, намуудын санхүүжилтын талаар яригдах цаг нэгэнт болсон. Парламентад суудалгүй намуудын удирдлагуудын саналыг сонсч өөрчлөлт оруулах  зэргийг бүгдээрээ ярилцсан нь дээр” гэгчилэн өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн. Энэ үеэр МНН-ын дарга О.Бум-Ялагч “С.Баярцогтоо чи ингэж суух хүн биш шүү. Чи энэ суудалд байх хэрэггүй. Чи шоронд орчихсон байх ёстой. Улсын мөнгө идсэн чинь үнэн шүү. Энд ингэж суугаад иймэрхүү зүйл ярих хүн биш” хэмээн нэлээд бухимдгүй уцаарлаад авсан гэнэ шүү.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин