
Хаврын улирал айлчлан ирэхтэй зэрэгцэн хүн амьтаны элдэв зан араншин сэдэрдэг гэмтэй. Хэдийгээр цардмал талбай, гадаа гудамжинд уриа лоозон барьж, ура хашгиран гүйдэг эрхмүүд төрийн ордонд заларсан ч тэднийг заламжлах хүн олон байгаа. Тэр асуудал нь ч бий. Тэгвэл тэдний салхийг хагалж жагсаал цуглаан хийхээр нэгэн “сүрэг” бэлтгэж буй сурагтай. Тодруулбал, түүхэндээ анх удаа төрийн ордонд “буйдантай жагсаал” хийж байсан МАН-ынхан. Учир нь ШӨХТГ-аас МАН-ын албан ёсны вэб сайтыг сонгуулийн сурталчилгаа эхлэх хугацаанаас өмнө олон нийтийн сүлжээ ашиглаж сурталчилгаа явуулсан гэх үндэслэлээр хаасан явдал юм. МАН-ын зүгээс Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших боломжтой талаар албан ёсоор иргэд, гишүүд, дэмжигчдээс санал авч тодруулах шийдвэр гаргасан. Тиймээс олон нийтийн цахим сүлжээ, өөрийн албан ёсны вэб сайтыг ашиглаж залуусаас санал авч эхэлсэн нь Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль зөрчсөн гэж үзсэн гэж ШӨХТГ-аас үзэж, хаах шийдвэр гаргасан юм. Харин уг шийдвэрийг МАН-ынхан эсэргүүцэж, өнөөдөр шаардлага хүргүүлэхээр болжээ. Хэрвээ шаардлагыг хүлээж авахгүй бол жагсахаар болсон юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна