Тэр баярыг тохиолдуулан...

Өчигдөр Монголын Үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний 100 жилийн ой тохиож бүх л хэвлэл мэдээллийн хэрэгсэлийнхэн магнай тэнэгэр сайхан тэмдэглэж, хуралдаж бас шагнагдаж өнгөрөв. Тэгвэл түүхт зуун жилийн ойг тохиолдуулан “Шонхор” телевизийн үйл ажиллагааг зогсоож баярын бэлэг барьсан. Харин энэ удаа маргааш болох “Мартын 8”-ныг тохиолдуулан төрийн ордонд сандал нухах цөөхөн хэдэн бүсгүйчүүдийн нэг З.Баянсэлэнгэ гишүүнийг АТГ-ынхан дуудан бэлэг биш байцаалт авсан сурагтай. Өнөөх “Өгөөмөр”-өөс болсон нь мэдээж. Уг нь З.Баянсэлэнгэ гишүүн нэг муу байнгын хороог даргалдаг нэртэй учир, өөрийн хамаарал дор байх хэдийгээ “базах” бүрэн эрхтэй л баймаар. Үнэхээр ажлаа хийж чадахгүй байгаа бол тэднийг чинь халж, сольж, сэлгэх хэрэгтэй шүү дээ. Ардчилсан намынхан анх төрийн толгойд залрахдаа төрөл садангуудаараа түм буман халаа сэлгээ хийж байсныг олон хүн мэднэ. Тэгэхэд хэн дуугарсан, хэн шалгасан билээ. Хэн ч байгаагүй. Ямартаа ч З.Баянсэлэнгэ гишүүнийг АТГ-ын эрчүүд баярлуулах бололтой.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна